385544230_673008581347775_7200863600665182868_n-1024x768.jpg
2023/12/07

Чингэлтэй салбарын даргаар Э.Бямбасүрэн сонгогдлоо

ТМЗН-ээс Улаанбаатар хотын харьяалалтай гишүүдээ дүүргүүдэд хувиарлаж салбаруудын хуралдааныг зохион байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх гишүүдийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар салбарын дарга, зохицуулах зөвлөлийн гишүүд болон салбарын менежерийг сонгох учиртай. Ингээд ТМЗН-ийн Чингэлтэй салбарын даргаар Э.Бямбасүрэн хуралдаанд оролцогч нийт гишүүдийн 66.6 хувийн саналаар сонгогдлоо. Харин зохицуулах зөвлөлийн гишүүдээр Ч.Аюуш, О.Идшинринжин, М.Мөнхцэцэг, П.Арвинбаяр нар дэмжигдлээ. Салбарын менежерийг дараагийн хурлаар тодруулахаар боллоо.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил