Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Уриа: Мэргэшсэн багаар мэргэжлийн үйлчилгээг

1300
Гишүүн
30
Багш
10000
Суралцагч гишүүн
40
Хуулийн этгээд
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэйгээр Сангийн яам, ТЕГ, Аудитын болон бизнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан.
2012 оны арванхоёрдугаар сарын 25–нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдаснаар эрх зүйн орчин баталгаажиж, хуулийн хүрээнд нэрээ Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болгон өөрчилсөн.
2018 оны байдлаар нийт 1300 гишүүнтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 40 компанитай үйл ажиллагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА:

Татварын орчинд мэргэшсэн мэргэжилтний туслалцаа бүхий хүмүүнлэг ардчилсан, шударга харилцаа бүрдүүлэх;

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Өргөн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ бүхий харилцааг төлөвшүүлэх;

ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

Төр болон татвар төлөгчдөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;