Background

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГ

Мэргэшсэн багаар, мэргэжлийн үйлчилгээг

Татварын мэргэшсэн зөвлөх
Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд
Багш
Суралцагч гишүүн
Бидний тухай

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэйгээр Сангийн яам, ТЕГ, Аудитын болон бизнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. 2012 оны арванхоёрдугаар сарын 27–нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдаснаар эрх зүйн орчин баталгаажиж, хуулийн хүрээнд нэрээ Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болгон өөрчилсөн. 2023 оны байдлаар нийт 1763 гаруй гишүүнтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 компанитай үйл ажиллагаа явуулж байна.

Алсын хараа:

Олон улсын стандартад нийцсэн татварын тогтолцооны хөгжилд манлайлагч, мэргэжлийн байгууллага байх

Эрхэм зорилго:

Татвар төлөгчид болон татварын албыг холбох гүүр болж, мэргэшсэн гишүүдийг бэлтгэх замаар татварын сайн тогтолцоог бүтээлцэх мэргэжлийн байгууллага байна.

Үнэт зүйл:
  1. Хамтын ажиллагаа
  2. Өндөр бүтээмж
  3. Шинэчлэл
  4. Итгэл үнэмшил
  5. Хүндлэл
  6. Эерэг хандлага
  7. Нэгдмэл байдал
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил