Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэг (МУТМЗН)

1200
Гишүүд
40
Багш нар
10000
Суралцагчид
39
Хуулийн этгээд

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэйгээр Сангийн яам, ТЕГ, Аудитын болон бизнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. 2012 оны арванхоёрдугаар сарын 25–нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдаснаар эрх зүйн орчин баталгаажиж, хуулийн хүрээнд нэрээ Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болгон өөрчилсөн.

2019 оны байдлаар нийт 1200 гаруй гишүүнтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 39 компанитай үйл ажиллагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА:

Татварын орчинд мэргэшсэн мэргэжилтний туслалцаа бүхий хүмүүнлэг ардчилсан, шударга харилцаа бүрдүүлэх

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Өргөн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ бүхий харилцааг төлөвшүүлэх

ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах
  • Нийгэмлэгийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг уг хуулийн хүрээнд хангах, хяналт тавих
  • үйл ажиллагаа явуулах нээлттэй, сайн засаглалтай нийгэмлэг болох
page-9206