ЭЗХАХБ 2018 оны 11-р сарын 29-нд Ази, Номхон далайн орнуудын орлогын тайланг гаргажээ
ЭЗХАХБ нь 2018 оны 11-р сарын 29-нд Ази, Номхон далайн орнуудын орлогын статистикийг гаргажээ.
ЭЗХАХБ нь 2018 оны 11-р сарын 29-нд Ази, Номхон далайн орнуудын орлогын статистикийг гаргасан байна. “Азийн болон Номхон далайн орнуудын эдийн засгуудын орлогын статистик” нь ЭЗХАХБ-аас Ази, Номхон далайн орнуудын дотоодын эх үүсвэрийн хөдөлгөөн, татварын бодлого, шинэчлэлийн талаарх мэдээллийг бүртгэх зорилготойгоор жил бүр гаргадаг тайлан юм.
Энэхүү тайланг Ази, Номхон далайн орнуудын нийт 16 эдийн засгийн татварын орлогын олон улсад харьцуулагдахуйц өгөгдөлүүд дээр үндэслэн гаргасан. Тэдгээр орнуудад Австрали, Күүкийн арлууд, Фижи арал, Индонез, Япон, Казакстан, Солонгос, Малайз, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Самао, Сингапур, Соломоны арлууд, Тайланд, Токелау арлууд багтаж юм. Мөн энэхүү тайлан нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгасан тусгай хэсгийг агуулсан.
Тайлангийн эх дүгнэлтийг эндээс үзнэ үү http://www.oecd.org/tax/tax-policy/revenue-statistics-asia-pacific-brochure.pdf .
Тайлангийн эх хувийг эндээс үзнэ үү https://read.oecd-ilibrary.org/taxation/revenue-statistics-in-asian-and-pacific-economies_9789264308091-en#page1 .
Эх үүсвэр: www.oecd.org
Бэлтгэсэн: Э.Тайвансайхан