Хорооны дарга: Хуажин ТУНГАЛАГМАА

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Нарийн бичгийн дарга: Цогтбаатар ХАЖИДМАА

Гишүүд: Г.Алтанзаяа, Ж.Энхзул, Ц.Лхагвадулам, Ч.Өнөржаргал, С.Баярхүү, З.Оюунчимэг, Г.Хишигзул, Д.Баярцэцэг, Ж.Ариунболд /ТМЗН-с зохион байгуулж буй аливаа сургалтад хичээл орж буй бүх багш нар энэ хороонд хамаарагдана./

Нийгэмлэгийн бүтцийн үндсэн нэгж болох Сургалт, судалгааны  менежментийн хороо нь татварын мэргэшсэн зөвлөх эрх олгох шалгалтад бэлтгэх, татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг сунгах, татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөөнд суурилсан сургалтуудын хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах сургалтад хичээл заах багш нарыг мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэйгээр  тогтмол ажиллаж ирсэн.

Хороо нь 2013 онд батлагдсан татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дүрмийн дагуу “Сургалт, судалгааны менежментийн хороо” болж зохион байгуулагдсан бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Хуулийн дөрөвдүгээр бүлгийн шаардлагыг хангахад чиглэсэн сургалтын бодлого чиглэлийг тодорхойлох, хөтөлбөр, сургалтыг сайжруулах загвар гаргах
  • Татварын мэргэшсэн зөвлөхийг чадавхжуулах төслийн санал боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох
  • Судалгааны ажлын чиглэл, сэдэв гаргах, тухайн сэдвийн хүрээнд судлаачдыг нэгтгэх хөтөлбөр боловсруулах
  • Сургалтыг өргөжүүлэх, үр өгөөжийг нь сайжруулах бодлого боловсруулах
  • Багшийг бэлтгэх, чадваржуулах, багшлах нөөцийг бүрдүүлэх бодлого боловсруулах
  • Сургалтын гарын авлага, материал бэлтгэх чиглэл боловсруулах
  • Онол, практикийн хурал, тэмцээн уралдаан зохион байгуулах төлөвлөгөө, удирдамж боловсруулах

Монгол улсад татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөх чиглэлээр татвар төлөгчдийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн бус хүмүүст энэ чиглэлээр анхан шатны мэдлэг олгох, татвар төлөгчдөд мэргэжлийн найдвартай туслалцаа үзүүлэх мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэхийн зэрэгцээ татварын асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах  зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид татварын төлөгчийг төлөвшүүлэх, татварын мэргэшсэн зөвлөх, татварын итгэмжлэгдсэн  эрх зүйч бэлтгэн гаргах,  ажлаа чанартай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагуудын захиалгаар модуль болон сэдэвчилсэн богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах, татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудтай хамтран ажиллах,  оюутан сурагчид судлаачдын дунд  төрөл бүрийн тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр нийгэмд хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Цаашид татварын байгууллага болон аж ахуйн нэгж байгууллага, эрдэмтэн судлаачид, татварын боловсролоо дээшлүүлэхийг хүссэн хүн бүртэй нийгэмлэгээ төлөөлөн хамтран ажиллаж татварын сургалт, судалгааны ажлыг шинэ төвшинд хүргэх зорилт тавьж байгаа болно.

page-8282