БАТЛАВ:

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                        Ц.БОЛОРМАА

 

СУРГАЛТЫН ГЭРЭЭ

 

2018 оны 02 сарын 15 өдөр

Сургалт № ...

Улаанбаатар хот

Гэрээний үндсэн нөхцөл

Энэхүү сургалтын гэрээг нэг талаас сургалтыг зохион байгуулах Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг (цаашид “Нийгэмлэг” гэх) нөгөө талаас сургалтын суралцагч .............................. овогтой .................................. /цаашид “Суралцагч” гэх/ нар нийгэмлэгээс зохион байгуулж байгаа сургалтад 201... оны ... сарын ...-аас 201... оны ... сарын ....-ны өдөр хүртэл нийт 21 хоног нийт 168 цаг  суралцахаар хэлэлцэн тохирч, энэхүү гэрээг дараах нөхцөлөөр байгуулав. Энэхүү гэрээ нь талууд харилцан баталж гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

Нэг. Ерөнхий зүйл

  • Энэхүү гэрээ нь нийгэмлэг болон суралцагчийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
  • Гэрээ нь нийгэмлэгээс зохион байгуулж байгаа бүх төрлийн сургалтад адил мөрдөгдөнө.
  • Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа сургалтын хөтөлбөр, агуулга нь Монгол Улсын татварын хууль тогтоомж, Олон Улсын гэрээнд нийцсэн байна.

 

Хоёр. Суралцагчийн эрх, үүрэг

  • Сургалтын нөхцөл, хичээлийн анги танхим, гарын авлага материал, тоног төхөөрөмжөөр хангагдах
  • Сургалтын агуулгын стандартыг хангуулах талаар шаардлага тавих
  • Сургалттай холбоотой санал хүсэлт, гомдол гаргах
  • Сургалтад бүрэн хамрагдаж хөтөлбөрийн дагуу агуулгыг бүрэн эзэмших, идэвх санаачлагатай оролцох
  • Багш, ажилтнуудаас тавьж буй зүй ёсны тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Сургалт эхлэхээс өмнө 24 цагийн хоногийн өмнө бүртгүүлж, төлбөрийн урьдчилгаа 50-иас дээш хувийг төлсөн байх.
  • Сургалтанд идэвхи санаачлагатай оролцож хичээлээс хоцрохгүй байж бусдыгаа хүндэтгэн, хичээлд оролцоход өөрөөс шалгаалах бэлтгэлийг хангасан байх
  • Нийгэмлэгийн сургалтын журамд заасан бусад эрх, үүрэг

 

Гурав. Нийгэмлэгийн эрх, үүрэг

  • Суралцагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах
  • Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу чанартай зохион байгуулах
  • Суралцагчийг сургалтын нийт хугацааны 70-иас дээш хувийн ирцтэй байхыг шаардах, 70 хувийн ирцдээ хүрээгүй тохиолдолд дараагийн сургалтад шилжүүлэх,
  • Мэргэжлийн чадварлаг багшлах боловсон хүчнээр хангах
  • Сургалтанд шаардлагатай анги танхим, тоног төхөөрөмж, гарын авлага материалаар, бусад боломжит үйлчилгээгээр хангах
  • Суралцагчийн аятай тухтай суралцах орчинг  бүрдүүлэн анги танхим, ариун цэврийн өрөөний нөхцөлийг тогтоосон стандартын түвшинд байлгах
  • Нийгэмлэгийн сургалтын журамд заасан бусад эрх, үүрэг

 

Дөрөв. Сургалтын төлбөр тооцоо

  • Сургалтанд хүндэтгэн үзэх шалтгаанаар сууж чадахгүй болсон бол сургалт эхлэхийн ажлын 2 хоногийн өмнө сургалтын менежерт урьдчилан бичгээр мэдэгдэж сургалтын төлбөрөө буцаан авахдаа бүртгэлийн үйлчилгээ болон анги дүүргэлтийн алдагдлыг тооцож тушаасан дүнгээс 15 хувийг суутгаж өгөх ба дараагийн сургалтанд шилжүүлэн тооцож болно.
  • Сургалтын нийт цагийн 50 %-иас илүүгүй хувьд суусан бол суусан цагт ноогдох төлбөр болон үлдэх төлбөрийн 20%-ийг үйлчилгээний хөлсөнд суутгасны дараах дүнг буцаан олгоно. Харин сургалтын нийт цагийн 51% ба түүнээс илүү хувьд суусан тохиолдолд төлбөр буцаан олгогдохгүй бөгөөд дараагийн сургалтад шилжүүлнэ.
  • Нийгэмлэгийн зүгээс шалтгаалан сургалт зохион байгуулагдаагүй тохиолдолд сургалтын төлбөрийг 100 % эргүүлэн олгоно.
  • Сургалтанд хамрагдаж байгаа суралцагч сургалтын хугацаанд ямар нэгэн шалтгаанаар сургалт таслах, хоцрох гэх мэт өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг нийгэмлэг хариуцахгүй болно.
  • Сургалтын төлбөрийг бэлэнээр болон бэлэн бусаар тушаасан хэлбэрээс хамааран тушаасан суралцагч болон дансанд нь буцаан олгоно.

Гэрээ байгуулсан:

Нийгэмлэгийг төлөөлж:

Сургалтын менежер
Баасанжав овогтой Уранбилэг
Гарын үсэг………………………………
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 3-р хороо Токиогийн гудамж, "ОРШИЛ ТӨВ" 5-н давхар 501 тоот
Утас: 76118989

Сургалтанд суралцагч:

…………………..овогтой ……………………..
Гарын үсэг………………………………
Хаяг: …………………………………….
Утас: