Зөвлөлийн үндсэн үүрэг.

Судалгааны Зөвлөл нь нийгэмлэгийн Судалгаа Арга Зүйн Төв (САЗТ)-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, төвийн хүрээнд хийгдэж буй судалгааны ажлуудад мэргэжлийн санал, дүгнэлт гаргах, шийдвэр гаргалтад ашиглах, олон нийтэд түгээх үндсэн үүрэгтэй.

Энэ үүргийн хүрээнд нийгэмлэгийн хүрээнд хийгдэж буй судалгааны ажлуудыг

  • хянах, зөвлөх, чиглүүлэх,
  • сонгон авсан тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулах,
  • чанарын шаардлагыг хангасан судалгааны ажлуудыг олон нийтэд түгээх,
  • шийдвэр гаргалтанд ашиглах ажлыг сонгох
  • Сонгон авсан сэдэв, судалгааны ажлуудаар мэргэжлийн хэлэлцүүлэг зохион байгуулахулиралд нэг удаа
  • Судалгаан дээр үндэслэсэн гарч буй аливаа санал, дүгнэлт, зөвлөмжүүдийг эцсийн байдлаар хянаж дүгнэлт өгөх

үүргийг хүлээнэ.

Зөвлөлийн зорилго.

  • Судалгааны ажлуудыг олон улсын стандартад хүргэх
  • Судалгааны Төвийг шинжлэх ухаанд суурилсан мэдээллийн найдвартай эх үүсвэр болгох
  • Бодлого боловсруулагчдын эрэлтэт мэдлэг, судалгааны эх сурвалж болох
page-8387