СУДАЛГААНЫ АЖЛЫН СЭДЭВ СОНГОЛТ

 Судалгааны ажлын сэдвүүд нь Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Сургалтын хөтөлбөртэй нийцсэн байна. Мөн судалгааны баг өөрсдөө судалгааны сэдвээ санал болгож болох бөгөөд санал болгосон сэдвүүд нь

  1. Татварын онол, ёс зүй
  2. Татварын эрх зүй
  3. Татварын бүртгэл
  4. Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ
  5. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС) гэсэн агуулгын хүрээнд багтсан байна.

Жишээ болгож оруулсан доорх сэдвүүдээс сонголтоо хийж болно. Үүнд:

  1. Байнга байрладаггүй ААН болон оршин суугч бус иргэдийн татвар төлөлтийн байдлын судалгаа
  2. Бизнесийн шийдвэр гаргалтанд татварын гүйцэтгэх үүрэг
  3. Биологийн хөрөнгийн бүртгэл ба татварын асуудал
  4. Бэлчээр ашигласны төлбөр тогтох асуудал
  5. Гадаадад байрлах хяналттай аж ахуйн нэгжүүдийн зохицуулалтын талаар
  6. Групп компанийн үйлчилгээний онцлог, ялгааг тодорхойлох /техник болон менежментийн үйлчилгээ, зардал хуваах хэлэлцээр г.м/
  7. ГХО-тай аж ахуйн нэгжүүдийн бизнесийн стратегийн шинжилгээ хийх /Бүтцийн шинжилгээ, бизнес төлөвлөлт г.м/
  8. Давхар татварын гэрээний загварууд тэдгээрийн харьцуулсан судалгаа
  9. ЖДААН-ын татвар ногдуулалт, орлогын албан татварын нөлөөлөл, тайлагнал
  10. Монгол улсын давхар татварын гэрээний LOB, PPT шалгуурын шинжилгээ

LOB (Limitation on Benefits) – гэрээг гуравдагч тал ашиглахаас сэргийлсэн бүлэг,
PPT (Principal Purpose Test) – ажил гүйлгээний мөн чанар зорилгыг шинжлэх

  1. Монгол улсын давхар татварын гэрээний хэрэгжилт, үр нөлөө
  2. Монгол улсын татварын эрсдлийн удирдлагын өнөөгийн байдал
  3. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын татвар ногдуулалт, төлөлтийн судалгаа
  4. МУ-тай давхар татварын гэрээгүй улс орнуудын хөрөнгө оруулагчид ногдуулах татварын асуудал
  5. Нийслэл хотын албан татварын үр нөлөө, ач холбогдол
  6. Нэгдсэн санхүүгийн тайлан, орлогын албан татварын нөлөөлөл, тайлагнал
  7. Олон талт конвенци, олон талт хэрэгсэл
  8. Олон улсын татварын мэргэшил, түүнд тавих шаардлага, хэрэгцээ
  9. Орлогын албан татварын нөлөөллийн бүртгэл, тайлагналыг сайжруулах
  10. Оршин суугч бус этгээдийн татвар ногдуулалт, төлөлтийн судалгаа
  11. Судалгаа, хөгжлийн үйл ажиллагааг татварын бодлогоор дэмждэг практик
  12. Татвараас зайлсхийлт ба удирдлагын урамшуулалын хамаарал
  13. Татвараас зайлсхийх шалтгаан, үр дагаварын судалгаа
  14. Татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрэм, арга хэрэгсэлүүдийн судалгаа
  15. Татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх ерөнхий дүрмийн асуудал
  16. Татвараас хөнгөлөлт, чөлөөлөлтийг (tax exemption) шинжлэх нь
  17. Татварыг давхардуулан ногдуулахгүй байх аргуудын харьцуулсан судалгаа
  18. Татварын бодлого  бизнесийн шийдвэрт нөлөөлөх нь
  19. Татварын бодлого, зохицуулалтын эдийн засгийн үр дагавар
  20. Татварын бус орлого ба татварын орлогын харьцаа, уялдаа холбоо
  21. Татварын диваажин буюу оффшор бүс ба Монголын оффшорчид, ирээдүй
  22. Татварын суурийг гажуудуулж, ашиг шилжүүлэхийн эсрэг BEPS) хөтөлбөрийн үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх нь
  23. Татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагаа, хэрэгжилт
  24. Татварын зөрчилд хууль эрх зүй, түүний өөрчлөлтийн нөлөөг авч үзэх нь
  25. ТМЗ мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүний үүрэг
  26. Тогтвортой байдлын гэрээний татвар ногдуулалтын зохицуулалт
  27. Төвлөрсан засаглал ба орон нутгийн санхүүжилт ба татварын орчины хамаарал
  28. Төлөөний газрын ашгийг тодорхойлсон судалгаа
  29. Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтанд татварын орчины нөлөөлөл
  30. Уул уурхайн салбарын компаниудын татвараас зайлсхийхтэй холбоотой кейс судалгаа
  31. ҮДК-уудын талаарх хуулийн тодорхойлолтуудыг Азийн улсуудаас сонгон судалгаа хийх, мөн тэдэнд баримталж байгаа бодлогын хэрэгжилтийг судлах
  32. Үнэ шилжилтийн эрсдлийг тодорхойлох болон эрсдлийн үнэлгээг хийх шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох
  33. Үнэ шилжүүлэлтийн мэдээллээр оновчтой санг бүрдүүлэх нь
  34. ХАА, мал аж ахуйгаас авах татварын бодлогын үр нөлөө, ач холбогдол
  35. ХХОАТ-ын дагуу иргэн татвараа тодорхойлж тайлагнах үүргийн хэрэгжилтийн судалгаа
  36. Цахим эдийн засаг дах татварын асуудлууд, түүнийг шийдвэрлэх нь
  37. Цахим эдийн засаг, цахим худалдаанд татвар ногдуулах асуудал

 

Кейс судалгаа

  1. Татварын суурийг гажуудуулж, ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) хөтөлбөрийн Action 5 – Татвараас зугтахад хэрэглэж зуршсан арга ажиллагаа танин мэдэх, зогсоох, компаниуйдын үйл ажиллагааг ил тод байлгах, тэдний үйл ажиллагаанд тавьдаг шалгуур, хяналтын тогтолцоогшинэчлэх ажиллагаа
  2. Татварын суурийг гажуудуулж, ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) хөтөлбөрийн Action 6 – Tax treaty shopping буюу татвартай холбоотой олон улсын гэрээ хэлэлцээрүүд хийх замаар татвараас зайлсхийх суваг, орон зайг бий болгохтой явдалтай тэмцэх, зогсоох Олон талт болон хояр талт грээнүүдэд шинээр тавигдаж буй стандарт, шалгууроууыг хүлээн авч хэрэгжүүлэх
  3. Татварын суурийг гажуудуулж, ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) хөтөлбөрийн Action 13
  4. Татварын суурийг гажуудуулж, ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) хөтөлбөрийн Action 14