Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
Татварын бүртгэл олимпиад
 
 

Татварын бүртгэл -2014

анхдугаар олимпиадыг Татвар төлөгчдийн өдөр болон нийгэмлэгийн 10 жилийн ойг угтан мэргэжлийн ур чадварыг нээн илрүүлэх, холбогдолтой хууль тогтоомж, журам, стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээг бий болгох зорилготойгоор II үе шаттайгаар ТИНБ, нягтлан бодогч, ТУБ, оюутан залуусын дунд 4 бүлгийн хүрээнд Татварын ерөнхий газар, ТМЗ нийгэмлэг, Тод такс ТМЗ ХХК, НоваСофт ХХК, Кэй Пи Эм Жи ХХЗ-тай хамтран зохион байгууллаа. Бүлэг тус бүрээс шагналт байр шалгаруулсан бөгөөд ТИНБ-ийн бүлэгт СЭЗДС-ийн багш Б.Бат-Амгалан, “Интоор Финанс ТМЗ ХХК”-ийн захирал Г.Үүрийнтуяа, Нягтлан бодогчийн бүлэгт “Интоор Финанс ТМЗ ХХК”-ийн нягтлан бодогч Д.Цэцэгмаа, “Хүлэгт Хүннү Аудит” ХХК-ийн туслах аудитор М.Мөнх-Эрдэнэ, “М Си Эс Проперти” ХХК-ийн бүртгэлийн ажилтан Ц.Мөнхзаяа, ТУБ-ын бүлэгт ТЕГ-ын ТУАБ Б.Галбадрах, Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн ТУБ Т.Тунгалагтамир, Оюутан залуусын бүлэгт МУИС-ийн ХС-ийн оюутан Г.Чимэдцогзол, СЭЗДС-ийн оюутан Г.Халиун, ХААИС-ийн ЭЗБС-ийн оюутан А.Байгальмаа нар шалгарсан байна.

 

Татварын бүртгэл -2015

олимпиадыг санхүү, татварын салбарт ажиллаж байгаа болон их дээд сургуулиудын оюутаны дунд 2 үе шаттай зохион байгуулсан ба 695 оролцогч өрсөлдөж: 1- байр СЭЗДС-ийн оюутан С.Сүрэнжаргал -1.000.000₮; 2-р байр "БДО аудит" ХХК туслах аудитор С.Отгонжаргал -700.000₮:                      3-р байр СЭЗДС-ийн оюутан Т.Галмөнх-400.000₮ өргөмжлөл, БААЗ системийг ашиглах эрх, ТИНБ-эрх олгох сургалтад суух эрхээр тус тус шагнагдсан.

 

Татварын бүртгэл-2016

олимпиадыг "Оролцогчдын ур чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам, стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээ болгох" зорилготой 2 үе шаттайгаар Сангийн яам, Татварын алба, НоваСофт ХХК, "БДО Тахс ТМЗ" ХХК-тай хамтран зохион байгуллаа. 1-р үе шатыг НоваСофт" ХХК-тай хамтран онлайн хэлбэрээр зохион байгуулан нийт 560 оролцогч өрсөлдөж, 2 үе шатанд 20 оролцогч өрсөлдөснөөс Нягтлан бодогчийн ангилалд: 1-р байрт "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ы аудитор М.Мөнх-Эрдэнэ, 2-р байрт "БДО Такс ТМЗ" ХХК татварын зөвлөх С.Отгонжаргал, 3-р байрт "Их хааны хүүхдүүд" ХХК-ы нягтлан бодогч Д.Мөнхжаргал нар шалгарсан бол Их дээд сургуулиудын оюутнуудын ангилалд: 1-р байрт "МандахБДС"-ийн оюутан А.Нандин-Эрдэнэ, 2-р байрт МУИС-ийн БС-ийн оюутан Б.Маралмаа, 3-р байрт СЭЗИС-ийн оюутан Г.Мягмарсүрэн нар шалгарсан.

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг