Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
Спортлог-ТИНБ
 

Спортын арга хэмжээг нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан гишүүдийн санаачлагаар 2013 оноос эхлэн 2 жил тутамд зохион байгуулж байна.


  • “Спортлог ТИНБ-2014” Д.Сүхээ, Я.Самбууням нарын санаачилгаар нийгэмлэгийн 10 жилийн ойн нэрэмжит спортын анхдугаар тэмцээнийг нийт гишүүдийнхээ бие бялдарыг хөгжүүлэх, алжаалыг тайлах, эв нэгдлийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулсан. Спортын анхдугаар тэмцээн нь 2014 оны 5 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд боулинг, гар бөмбөгийн төрлөөр явагдаж боулингийн төрөлд 1-р байрт Д.Амарбат ахлагчтай Баянзүрх дүүрэг, 2-р байрт Р.Эрдэнэдаваа ахлагчтай Сүхбаатар дүүрэг, 3-р байрт Н.Энхтуяа ахлагчтай Чингэлтэй дүүрэг, Гар бөмбөгийн төрөлд 1-р байрт Д.Сүхээ ахлагчтай Баянгол дүүрэг, 2-р байрт Я.Самбууням ахлагчтай Хан-уул дүүрэг, 3-р байрт Д.Амарбат ахлагчтай Баянзүрх дүүрэг тус тус шалгарч нийлбэр дүнгээр Д.Амарбат ахлагчтай Баянзүрх дүүрэг шилжин явах цомын эзнээр тодорсон.
  • “Спортлог ТИНБ-2016” Спортын 2 дахь удаагийн тэмцээнийг гишүүдийнхээ эв нэгдлийг нэмэгдүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, алжаалыг тайлах зорилгын дор 2016 оны 10 сарын 28-ний өдөр "Буянт Ухаа спорт цогцолбор"-т, 29-ний өдөр Паркийн боулинг төвд спортын 3 төрлөөр зохион байгуулж, Баянгол дүүргийн баг тамирчид  шилжин явах цомын эзэд болсон. Спортын их наадмын ивээн тэтгэгчээр Д.Лхагва-Очир захиралтай “Хүлэг консалтинг ТМЗ” ХХК, Д.Шинэбаатар захиралтай “Сливер Финансиал ТМЗ” ХХК, Х.Тунгалагмаа захиралтай “Монгол такс” ТМЗ ХХК нийгэмлэгийн үйл ажиллагаагаа дэмжин оролцлоо.

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг