Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
Мэндчилгээ
 
 

ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэтгэсэн; Ядамаа МИШИГЛҮНДЭН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэн манай нийгэмлэгт тавтай морилно уу. 

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь төр болон татвар төлөгчдөд татвараа өөрөө тодорхойлон төлөх харилцаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг төрийн бус байгууллага юм. Энэхүү нийгмийн үйл ажиллагааг анхнаас нь дэмжиж, хамтран ажиллаж ирсэн эрхэм гишүүд, дэмжигчидээ талархал илэрхийлье.

Манай нийгэмлэг нь “Баясгалан” хэмээх усан луу жилийн сүүлчээр “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль”-аа гардан авч хуулийг хэрэгжүүлэх үйлсдээ хийх бүтээх, хөгжин дэвжихийн хүсэл эрмэлзэлтэйгээр нэгэн шинэ үеийн эхлэлийг тавиад байгаа. Бидний зүгээс гишүүд болон татвар төлөгчдөө ижил тэгш хандан тэдний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг жинхэнэ утгаар нь Монгол улсдаа төлөвшүүлэх үйлсэд аливаа байгууллага, иргэнтэй хамтран ажиллахад үүд хаалга маань ямагт нээлттэй байх болно.

Нягтлан бодох бүртгэл, татварын өргөн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн зөвлөхийг бэлтгэх, чадавхжуулахад ТМЗ-ийн нийгэмлэг нь харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, сургалтын гарын авлага, материал бэлтгэх, сургалт зохион байгуулах зэрэг сайн засаглалыг хөгжүүлэх үйлсэд бүх талаар хамтран ажиллахыг урьж байна.


Та бүхэнд аз жаргал, сайн сайхныг хүсье.

Хүндэтгэсэн; Гүнсэн АЛТАНЗАЯА

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Сайн байцгаана уу. Эрхэм гишүүд та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Манай байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд даяачлагдаж буй өнөө үед бүх гишүүддээ хүрч ажиллахын чин хүслээр энэхүү вэб сайтыг ажиллуулаад өдгөө хэдэн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд бид гишүүдийнхээ хүсэл эрмэлзэл, технологийн дэвшил, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх хүрээнд үйл ажиллагааг ч явуулж ирлээ. Өнөөдөр энэхүү вэб сайт нь та бүгдэд дан ганц мэдээлэл түгээх бус харин мэдээлэл солилцох хэрэгсэл болж байгаа бөгөөд та бүгдэд дараах боломжуудыг олгож байна.

- Нийгэмлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах
- Гишүүдэд мэдээ, мэдээлэл түгээх
- Гишүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх
- Сургалт, шалгалт, хурал семинарын бүртгэл хийх
- Ном, сонин сэтгүүл захиалах зэрэг олон мэдээллийг манай сайтаас танилцаж хамтран ажиллахыг урья. Бид та бүхний санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад таатай байна.

Бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг нийт Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гишүүд, Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд байгууллагууд, эрдэмтэн багш нартаа ТМЗ нийгэмлэгийн хамт олон болон хувийн зүгээс ажлын өндөр амжилт хүсье!

Хүндэтгэсэн;  Цэрэндэжид БОЛОРМАА

 

 

 

 

 

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг