Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГИЙН СУРГАЛТЫН ЖУРАМ
 

Нэг. Нийтлэг үндэслэл

11.1. “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2.4 дах заалт, Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дах заалтыг хэрэгжилтийг хангах, татварын мэргэшсэн зөвлөхийг мэргэшүүлэх мэдлэг, ур чадварыг болон ёс зүйн хариуцлагатай байх харилцааг тасралтгүй хөгжүүлэхэдэнэ журмын зорилго оршино.

11.2. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн сургалтын зорилго нь татварын эрх зүйн хэрэгжилтийг болон татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, татварын төлөгчдийг татварын аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын мэргэшсэн зөвлөхүүдийн мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, үйлчилгээндээ шудрага, хараат бусаар ажиллахыг хэвшүүлэхэд оршино.

11.3. Татварын мэргэшсэн зөвлөхийн сургалт нь эрх олгох, эрх сунгах гэсэн хэлбэрээр хэрэгжинэ. Зорилгодоо нийцэх бусад сургалтуудыг зохион байгуулж болох буюу суралцагчдад сертификат олгоно. Сертификат нь дугаарлагдаж, жагсаалт хийгдэх ба хүлээн авсан гарын үсгээр баталгаажина.

11.4. Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтад орохыг хүссэн хэн бүхэн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс(цаашид нийгэмлэг гэх) зохион байгуулж буй сургалтад хамрагдан сертификат авсан байна.

11.5. “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 1.5 дах заалтын дагуу татварын мэргэшсэн зөвлөхийн эрхээ сунгуулахдаа зохих сургалтад хамрагдаж гишүүний үүргээ биелүүлснийг гишүүний тайлангаараа баталгаажуулна.

11.6. Энэхүү журам нь татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтад орохыг хүссэн, эрхээ сунгуулахыг хүссэн хэн бүхэнд нэгэн адил үйлчилнэ.

11.7. Ажлын алба нь татварын мэргэшсэн зөвлөхийнтасралтгүй боловсролын сургалтыг зохион байгуулах бамэргэшсэн зөвлөхүүдийнэрхээ сунгуулах үйл явцад хяналт тавих,гишүүний дэвтэрт нь тэмдэлгээ хийнэ.

Хоёр. Сургалтын зохион байгуулалт

12.1. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулж буй аливаа сургалт нь нийгэмлэгийн сургалт судалгааны менежментийн хорооны хурлаар хэлцэгдэж батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу хэрэгжинэ. 

12.2. Сургалтын зарыг мэдээлэх, сургалтад хамрагсдыг бүртгэх, сургалтын төлбөрийн болон гарын авлагыг түгээх, тооцоо хийх үйл ажиллагааг ажлын алба зохион байгуулна.

12.3. Сургалтын бүртгэлийг онлайнаар бүртгэх ба төлбөрийн тодорхой хувийг хийснээр бүртгэл баталгаажна.

12.4. Сургалт намар, хавар гэсэн улирлаар хэрэгжих бөгөөд сургалтын хуваарийг сургалт хариуцсан менежер боловсруулж сургалт эхлэх хугацаанаас 3 долоо хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.

12.5. Хичээлийн цаг 45 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно

12.6. Сургалтын гарын авлагыг тухайн сэдвийг зааж буй багш нараар гаргуулан авч нэгтгэж хэвлэн суралцагчдад тараана.

12.7. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөрийн 70-аас дээш хувьд нь хамрагдсан тохиолдолд сертификат /батламж/олгоно.

12.8. Батламж А, Б гэсэн тэмдэглэгээтэй байх ба мэргэшсэн нягтлан бодогч нь А, мэргэшсэн бус нягтлан бодогч нь Б гэсэн тэмдэглэгээтэй байна.

12.9. Орон нутагт явагдах сургалтыг тухайн орон нутагаас бичгээр ирүүлсэн хүсэлтэд үндэслэнэ.

12.10. Сургалтыг онлайн болон танхимаар явуулах бааудио, видео бичлэг ашиглах, семинар, багаар ажиллах зэрэг сургалтын шинэлэг арга хэлбэрүүдийг ашиглан явуулна.

Гурав. Татварын мэргэшсэн зөвлөхийнсургалтын хөтөлбөр

13.1.  Татварын мэргэшсэн зөвлөхийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр нь татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах, хуульчдыг татвараар мэргэшүүлэх, татвар төлөгчийн нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх, бизнесээ хөтлөх анхан шатны мэдлэгийг эзэмшүүлэх, дадлагажуулах хөтөлбөрүүдээс бүрдэнэ.

13.2. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалтын хөтөлбөрнь “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журам”-ын 4.3, 4.6-д заасан агуулгаднийцсэн байх бөгөөдсуралцагчийн эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал эзэмших сэдвийн агуулга, тухайн сэдвийн цагийн багтаамж, ашиглавал зохих гарын авлага, ном, сурах бичгийн жагсаалтыг заасан баримт бичиг байна. Уг баримт бичигт суралцагчдын зүгээс дадал эзэмших болон бие даан гүйцэтгэх ажлууд, түүнийг гүйцэтгэх зөвлөмж, ашиглах материалын эх сурвалжийг тусгана.

13.3. Дээрх 3.2-оос бусад хөтөлбөр нь тухайн үед суралцагчдын хэрэгцээнд үндэслэн боловсрогдоно.

13.4. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалтын хөтөлбөр нь “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журам”-ын 4.3, 4.6-д заасан агуулгаднийцсэн онолын болон дадлагын сэдвүүдээс бүрдэх ба багц цагаар хэмжигдэнэ.

13.5. Багц цагийн багтаамж нь суралцагчийн суралцах үйлажиллагаанд зарцуулах 24 цагийг нэгбагццагтай дүйцүүлэн тооцох буюу 1 кредит гэж үзнэ. Үүнд: суралцагчийн тэнхмийн сургалт, дадлага, бие даалтын  сурах үйл ажиллагаанд зарцуулах цаг агуулагдана.

13.6. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтын хөтөлбөрийн цагийн багтаамж нь дараах байдалтай байна.

               13.6.1.НББОУС-ын хэрэглээ       3 кредит

               13.6.2.Татварын онол                 1 кредит

               13.6.3.Хууль эрх зүй                  2 кредит

               13.6.4.Татварын бүртгэл          3.5 кредит.             Нийт 9.5 кредит

13.7. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалтын хөтөлбөрийн цагийн багтаамж дараах байдалтай байна.

               13.7.1. НББОУС-ын шинэчлэл                                1 кредит

               13.7.2. Татварын эрх зүй, бүртгэлийн шинэчлэл     2 кредит

               13.7.3.  Олон улсын татвар, зөвлөх үйлчилгээ        1 кредит

               13.7.4. Бие даалт                                                   1 кредит.          Нийт 5 кредит

Дөрөв. Багш, сургалтын технологи

14.1. Татварын мэргэшсэн зөвлөхийн сургалтад багшлах боловсон хүчин нь тухайн сургалтын чиглэлээрнарийн мэргэшсэн, магистр түүнээс дээш зэрэгтэй байна.

14.2. Нийгэмлэг нь орон тооны болон орон тооны бус багштай байна.

14.3. Багш нь тухайн чиглэлдээ мэргэшсэн, тухайн сэдвээр судалгаа хийдэг, гарын авлага, сурах бичиг гаргасан байх нь багшлуулах давуу тал болно.

14.4. Багш нь сургалтад суралцагчдыг дадлагажуулах, мэргэшүүлэхэд чиглэсэн сургалтын материал бэлтгэх буюу ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн заах арга зүйг хэрэглэнэ. 

14.5. Багш нь тухайн сэдвийн хүрээнд дадлагажуулах, бие даалтыг хэрхэн хийх удирдамж, шинэлэг мэдээллээр суралцагчдыг хангана.

14.6. Орон тооны багшийг ажиллуулахад ногдол нь 24 кредит байна.

14.7. Багшийг тухайн сэдвээр мэргэшсэн, заах арга зүй эзэмшсэн их, дээд сургуулийн багш нар болон татвар, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнгүүдээс сонгон хичээл заалгана.

14.8. Нийгэмлэгийн жинхэнэ гишүүдээс нийгэмлэгийн сургалтад хичээл заах, багшлах нь нээлттэй байх ба өөрийн зүгээс хүсэлтээ илэрхийлнэ. 

14.9. Сонгогдсон багшаар хичээл заалгахад гэрээ байгуулах ба багш нь гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлнэ.

Тав. Сургалтын гарын авлага

15.1. Татварын мэргэшсэн зөвлөхийн сургалтын гарын авлагыг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн мэргэжилийн багш нараас санал аван сургалт, судалгаа менежментийн хороогоор хэлэлцүүлэн шинэчлэн мөрдүүлнэ.

15.2. Нийгэмлэгийн сургалтын бодлого, хөтөлбөрт нийцэх, суралцагчдын хэрэгцээ шаардлагыг хангах сургалтын гарын авлагын материалыг зохиогчтой тохиролцон худалдан авч сургалтад ашиглаж болно.  

15.3. Дээрх 5.2-д заасны дагуу гарын авлагыг худалдан авах тохиолдолд гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулан хэрэгжүүлнэ.

15.4. Сургалтын гарын авлага нь онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх жишээ, дасгал, бодлого, шийдвэрлэх асуудлаар баялаг, хууль эрх зүйн болон цаг үеийн шинэчилсэн мэдээллийг тусгасан суралцагчийг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх үзэл санаанд тулгуурласан байна.

15.5. Сургалтад хэрэглэх гарын авлага нь хичээл тус бүрээр хэвлэмэл байх бөгөөд сэдэв бүрийн хувьд онолын болон дадлага, бие даах ажилтай байна.

Зургаа. Кредит тооцох, урамшуулал

16.1. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхээ сунгуулах зөвлөхүүд нь энэ журмын 3.7-д заасан сургалтад хамрагдснаар ТМЗ-ийн нийгэмлэгийн дүрмийн 7.3-д заасан жинэхэн гишүүний үүргийн биелэлт гэж үзэн кредит цагийг тооцно.

16.2. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалтад хамрагдах үед “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журам”-ын 4.7.2-д заасан бие даалт нь бодитоор үр дүн гарсан тохиолдолд Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн 18.8-д заалт дахь кредитийг дүйцүүлэн тооцож болно.

16.3. Сургалтад шинэ арга арга зүй нэвтрүүлсэн, гарын авлага, сурах бичиг бэлдэж хэвлүүлсэн, түүний үр дүн нь бодитоор гарсан тохиолдолд жинхэнэ гишүүн багшид Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн 18.6.4-д заасан кредитийг 100% хүртэл нэмэгдүүлэн тооцож болно.

16.4. Нийгэмлэгийн сургалтад тухайн тайлант онд тасралтгүй багшлаж, суралцагчдаас 90-ээс дээш үнэлгээ авсан нийгэмлэгийн жинхэнэ гишүүн багшийн хувьд дараа жилийн гишүүний хураамжийг 100 хүртэл хувиар хөнгөлж болно.

16.5. Нийгэмлэгийн жинхэнэ гишүүний зүгээс Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн 18.7.1-д заасны үзүүлэлт хангагдсан тохиолдолд татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалтын төлбөрийг (үр дүнгээс нь шалтгаалан) 10-30%-иар хөнгөлөлт үзүүлж болно.

16.6. Дээрх 6.5: 6.6-д заасан хөнгөлөлтийг гишүүний кредитийг үнэлэх комисын шийдвэрт үндэслэнэ.

16.7. Дээрх 6.6-д заасан хөнгөлөлт жинхэнэ болон дэмжигч гишүүн байгууллагад адил хамаарах ба тухайн байгууллагын зүгээс хүсэлт гаргасан захиалгат сургалтад үйлчилнэ. Энэхүү хөнгөлөлтийг ерөнхийлөгчийн тушаалд үндэслэх ба тушаалд үзүүлсэн үр дүнг тодорхой тусгана. 

Долоо. Сургалтын төлбөр, хяналт

17.1. Сургалт нь төлбөртэй байх ба төлбөрийн хэмжээг ерөнхийлөгчийн тушаалаар тухай бүр тогтооно.

17.2. Төлбөрийг тогтоохдоо сургалттай холбоотой шууд болон шууд бус зардал, имфляцийн өсөлт, зах зээлийн үнэлгээ зэрэг хүчин зүйлүүдийг харгалзана.

17.3. Сургалтын төлбөрийг нийгэмлэгийн дансанд бэлэн бусаар төлөх ба журамд заасан хөнгөлөлт эдлэх тохиолдолд суралцагчийн зүгээс хүсэлтээ гаргана.

17.4. Санхүүгийн ажилтан сургалтын орлогыг сертификатны жагсаалт, хөнгөлөлт эдлэх шийдвэр зэрэгтэй тулган сургалт бүрээр тооцоо хариуцсан нягтлан бодогч баталгаажуулах буюу ерөнхий нягтлан бодогч хяналт тавина.

17.5. Сургалтдаа хүндэтгэх шалтгаанаар суух боломжгүй болсон тохиолдолд хүсэлтийн дагуу төлбөрийн асуудлыг гүйцэтгэх захирал шийдвэрлэнэ.

17.6. Энэхүү сургалтын журмын хэрэгжилтэд гүйцэтгэх захирал хяналт тавина.

 

 
Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг