Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
Гишүүнчлэлийн ангилал
 
ЖИНХЭНЭ ГИШҮҮН/ТМЗ/
 

Жинхэнэ гишүүн нь нийгэмлэгийн үйл ажиллагааны цөм бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, татвар төлөгч, татварын албаны хооронд гүүр болж ажиллах субъект юм. Нийгэмлэгийн жинхэнэ гишүүний программ хэсгээр нэвтрэн тодорхой эрх эдлэх болно.

 Нийгэмлэгийн жинхэнэ гишүүнд дараах гишүүд хамаарна. Үүнд:

  1. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч /Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3.1.5 дахь заалт/
  2. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд /Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6-р зүйл/

   Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дүрмээс:

Жинхэнэ гишүүний эрх /нийгэмлэгийн дүрмийн 6 дугаар зүйл/

16.1.  Нийгэмлэгийн удирдлагыг сонгох, сонгогдох,

16.2.  Татварын хууль эрх зүй болон мэргэшсэн зөвлөх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгоход оролцох, зөвлөмж өгөх,

16.3.  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээтэй холбоотойсанал, хүсэлт гаргах,

16.4.  Үүргээ гүйцэтгэх, эрхээ хамгаалуулах талаар нийгэмлэгт хүсэлт, санал гаргах, шаардлага тавих,

16.5.  Нийгэмлэгээс мэргэжлийн холбогдолтой мэдээлэл авах, сургалтанд хамрагдах талаар хүсэлт тавих,

Жинхэнэ гишүүний үүрэг/нийгэмлэгийн дүрмийн 7 дугаар зүйл/

17.1.  Нийгэмлэгийн дүрэм, бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхи, санаачлагатай оролцох

17.2.  Мэргэжлийн ёс зүйн сахилгыг чанд сахих, татварын мэргэшсэн зөвлөхийннэр хүндийг хамгаалах

17.3.  Тасралтгүй боловсролын хөгжлийн сургалтанд хамрагдах, кредит цагийг цуглуулах

17.4.  Нийгэмлэгийн үйл ажиллагаагөөрийн үйл ажилагаагаар болон санхүүгээр дэмжих

17.5.  Гишүүний хураамжаа хугацаанд нь төлөх

17.6.  Нийгэмлэгээс тогтоосон журмын дагуу тайлан, мэдээ,судалгааг хугацаанд нь ирүүлэх.

17.7.  Бүртгэлийн өөрчлөлт гарсан тухай бүр өөрчлөлтийг хийж, мэдэгдэж байх

17.8.  Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээнд оролцох

17.9.  Татвараа өөрөө тодорхойлон төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд санаачлагатай ажиллах

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг